Тавтай морилно уу!

Ангийнхандаа зориулав

2012-05-10, 11:12

Монгол бичгийн тэргүүний уншигчид тодорлоо

Монголын бичиг үсэг-2012” жилийн хүрээнд явагдаж байгаа “Монгол бичгийн тэргүүний уншигч” шалгаруулах улсын VII уралдааны нээлтийн ёслол өчигдөр “Хүүхдийн номын ордон”-д эхэллээ.

Тус уралдаан жил ирэх бүр хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жил үндэсний бичиг үсгээ дээдлэх, эх оронч үзэл суулгах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой явагдаж байна.

Уралдаанд 12 аймаг, Улаанбаатар хотын сургуулиудаас нийт 560 гаруй сурагч оролцож дэмжигч байгууллагуудын шагналаар тэргүүн, тусгай байрны эздийг шалгаруулж шагнасан юм.

Бага насны ангилалд “Сант” сургуулийн V ангийн сурагч Э.Бишрэл I байрт шалгарсан бол Гандантэгчилэн хийдийн Дашчоймбол дацангийн сурагч Ц.Гантулга дунд насны ангилалд шилдэг нь болжээ. Мөн “Нацагдорж” тэмдгээр Дорнод аймгийн IХ ангийн сурагч Д.Сувд-Эрдэнэ, “Оюунт Монгол” аяны нэрэмжит шагналаар Дарханы “Оюуны ундраа” сургуулийн сурагч М.Одонтуяа, II байрт Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн X анги, Архангайн X ангийн сурагч З.Бямбасүрэн нар тодорчээ.

Харин МУБИС-ийн Монгол хэл соёлын судлалын оюутан Д.Мөнххишиг I байрыг эзэлсэн байна. Монгол үндэсний хувцсаар гоёж оролцож байгаа энэхүү тэмцээн нь цаашид холын аймаг, сумдын сурагчдыг оролцоход чиглэж, тэмцээнийг бүсчлэн явуулах бодлого хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус тэмцээнийг БСШУЯ, СУХ, “Сод номун” ТББ, “Хүүхдийн номын ордон”, “Сан, Монгол уламжлал академи”, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, Их Монгол дээд сургууль, “Оюунт Монгол” аян “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, Монголын Психотроникийн Хүрээлэн”, “UB лавлах1617”, “Монгол бичгийг сэргээх сургууль”, “Сүмбэр-Монбадрал” ХХК хамтран ажилласан юм.

Мөн мэдээллийн дэмжигчээр “Хүмүүн бичиг”, “Багш” сонин бусад дэмжигч байгууллагууд хамтран ажиллаж байна.

Илгээх | 45 хүн уншсан | Бичсэн: godd

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

Зорилго

11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...

X tuts Zuslan

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Толь - МАСК продакшн

...

Shine ue Tsagaan sar 2012

...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Hoshin shog 2012 x tuts tuuver

...

Shine ue - Nutag

...

X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 42641 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax