Тавтай морилно уу!

Ангийнхандаа зориулав

2012-04-26, 11:30

Байерн Мюнхен финалд шалгарлаа

Аваргуудын лигийн финалд Эл классико болно гэцгээж байсан хүмүүсийн таавар 100 хувь өөрчлөгдөж финалын тоглолтонд Испанийн багууд үлдэж чадсангүй. Эзэн хааны баг 82619 фанат цугаласан Сантъяго Бернабеау цэнгэлдэхдээ Байерн Мюнхенд торгуулийн цохилтоор хожигдож 10 дахь удаагаа энэ тэмцээний аварга болох боломжоо үгүй хийлээ. Энэ тоглолт эхний тоглолттойгоо адил 2:1 гэсэн үр дүнгээр өндөрлөж 2 багуудын ерөнхий харьцаа 3:3 болж тэнцэн нэмэлт цаг сунгасан гоол ороогүй бөгөөд ялагчийг торгуулийн цохилтоор шийдсэн юм. 

Тоглолтонд орсон 3 гоол бүгд эхний хагаст орсон бөгөөд Роналду 6 дахь минутанд пенальтигаар, 14 дэх минутанд Өзилийн дамжуулалтаар тус тус гоолдож багтаа тэргүүллийг авчирсан ч 27 дахь минутанд Марио Гомезыг торгуулийн талбайд Реалынхан унагаснаар Роббен пенальтиг амжилттай гүйцэтгэн тоог 2:1 болгосон. Энэ тоглолтонд М.Гомез нэлээд хэдэн гоол оруулах боломжийг үгүй хийсэн ба харин Реалынхны хувьд Эл классикогийн дараахан болж байгаа учир бага зэрэг ядралттай байлаа. Торгуулийн цохилт цохих болоход Реалаас Роналду, Кака, Сержио Рамос нэр алдсан. Харин Тони Кроос, Ламм нарын цохилтыг Икер Касиллас хаасан ч Алаба, М.Гомез, Швайнштайгерын гоолууд Байерныг финалд шалгарахад хангалттай байлаа. Байерны Луиз Густаво, Давид Алаба, Холгер Бадстювер нар шар хуудсын улмаас Челситэй хийх тоглолтыг өнжихөөр болж байна. 

Ийнхүү Реалын одод пенальтид одгүй байж аваргын титмийн өрсөлдөөнөөс энэ жилийн хувьд хасагдлаа. Мөн Реалын хувьд Байернтай таарсан сүүлийн 4 тоглолт онооны хувьд тэнцүү өндөрлөж байгаа ч тэдэнд ашиггүй байдлаар тусч  байна. 2007 онд энэ хоёр баг мөн таарч тоглож тэнцэж байсан ч Байерн айлын талбай дахь илүү гоолын ачаар ялагч болж байсан бол энэ удаад мөн л тэнцсэн бөгөөд Байерн торгуулийн цохилтоор финалд шалгарлаа. Ийнхүү Реал – Байерны тоглолтонд байерн арай илүү тоглолт үзүүлдэг гэдгээ дахин нотоллоо. Германы клубын хувьд шигшээ тоглолтонд Английн Челси клубтэй 5 сарын 19-нд Алайз Аренадаа тоглохоор боллоо. 

Реал: Касиллас, Пепе, Арбело, Рамос, Марсело, Шави Аланзо, Өзил /Гранеро 111/, Хедира, Ди Мария /Кака 75/, Роналду, Бензема /Иугайн 106/

Байерн: Нойер, Ламм, Боатенг, Бадстюбер, Роббен, Швайнштайгер, Рибери /Мюллер 95/, Густаво, Кроос, Алаба, Гомез

UEFA-гаас тус тоглолтын шилдэг тоглогчоор Аррен Роббенг шалгаруулсан байна.


Илгээх | 83 хүн уншсан | Бичсэн: godd

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

Зорилго

11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...

X tuts Zuslan

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Толь - МАСК продакшн

...

Shine ue Tsagaan sar 2012

...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Hoshin shog 2012 x tuts tuuver

...

Shine ue - Nutag

...

X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 42641 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax