2012-04-25, 19:50
Эртний хот Пальмир Palmyra /Ертөнцийн гайхамшиг/

Эрт vеийн оршин суугчид нь Пальмир хотыг Тадмор буюу сайхан, vзэсгэлэн төгс гэж нэрлэдэг байв. Намхан толгодоор хvрээлэгдсэн талын шар элсэн дундаас дээш цоройсон баганууд алсаас сvртэй vзэгдэнэ. Багануудын наранд халсан алтадмал хананууд дээр усан vзмийн навч, шилбэ, тэмээ, бvргэдийн дvрс сийлсэн байна.
Газрын гvнээс олгойдох хvхэр ханхалсан Эфки горхиноос Пальмир хот анх vvсчээ. Зоригт аялагчид, эрэлчид, худалдаачид энэ горхины дэргэд буудаллаж алсын замд ядарсан тэмээ, морь, илжгээ ундаалж асар майхан босгож хоноглодог байлаа. Яваандаа худалдаа цэг бий болж удалгvй улам өргөжин тэлсээр гааль, буурчийн газрууд пиг дvvрч хот болон хувирч хvн ам нь өссөөр худалдаачин морь харгалзагч, тэнvvлчин, цэрэг, төрөл бvрийн шашны лам, эмч оргож боссон ялтан бөөнөөр цуглардаг газар болжээ. Энд Египет, Бага Азиас авчирсан боол, Араб, Энэтхэгээс тээж ирсэн хоол амтлагч тансаг vнэртэн борлуулна, улаан өнгө оруулсан ноос, дарс, давс, гутад хувцас, морины хэрэгсэл худалдана.
Европчууд Ялалтын гулдан хаалга гэж нэрлэсэн том гулдан хаалга бvхий талбайд арилжаа наймаа явагдана. Тус хотын хоёр дахь чухал цэг болох Тетрапилон нэртэй дөрвөн том суурин дээр байрлуулсан цул боржин хавтангаар барьсан талбай өнөө vе хvртэл хадгалагдан иржээ. Чулуугаар барьсан сараалжин лангуунууд одоо ч бий.
Пальмир хотын олон талт амьдралыг Сенатад сууж хуралдан шийдвэр гаргадаг удирдагчид, тайлгач, баян худалдаачид удирдан зохицуулна. Сенатын гаргасан шийдвэрийг Ромоос томилогдсон амбан захирагч сайшааснаар хэрэгжинэ. Ромын Адриан хаан Пальмир хотын байдалтай танилцаад буцахдаа амбан захирагчийн албан тушаалыг татан буулгаж татварыг багасгаж бvх эрх мэдлийг нутгийн удирдагчид шилжvvлж энэ хотын бие даасан байдлыг улам баталгаажуулсан байна.
Олон арван жил өнгөрөхөд Пальмир хот Ойрхи Дорнодын цэцэглэн хөгжиж байгаа хотуудын нэг болон хувирав. Ром хотод тогтмол зохиодог боолчуудын цуст тулаан, залуу эрчvvдийн зэрлэг амьтадтай хийдэг гардан тулаан энд мөн болно. Хотын дээд зиндааныхан Ром хотын маягаар хувцаслаж хvvхдvvддээ ром нэр өгнө.
Илгээх | 195 хүн уншсан | Бичсэн: Тагшаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (1) | :
Шинэ нийтлэлүүд
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
(гарчиггүй)
...
Зорилго
11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...
X tuts Zuslan
...
X-Tuts Bytshan tenuulch
...
Толь - МАСК продакшн
...
Shine ue Tsagaan sar 2012
...
Танилцуулга
Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...
Танилцуулга
Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...
Hoshin shog 2012 x tuts tuuver
...
Shine ue - Nutag
...
X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог
...
X-Tuts Bytshan tenuulch
...
Шинэ сэтгэгдлүүд
- Эртний хот Пальмир Palmyra /Ертөнцийн гайхамшиг/ бичлэгт Зочин: Найзаа энэ мэдээллүүдийг хаанаас авсан юм,Маш яаралтай хэлээд өгөөч FB:Г.