Тавтай морилно уу!

Ангийнхандаа зориулав

2012-04-25, 19:49

Газар хөдлөлт гэнэт зочилдог байгалийн үзэгдэл

Газар хөдлөлт гэж юу вэ? Газар хөдлөлтийг судалгааны талаас нь “дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхай долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх процессыг хэлнэ” гэж тодорхойлдог. Харин газрын гадаргууд үйлчилсэн байдлаар нь “Газрын гадаргууд олон зуун километр урт хагарал үүсч, гол мөрөн гольдролоо, уул нурууд дүр төрхөө өөрчлөх, хот суурин, барилга байгууламж нуран, олон хүний амь нас эрсдэх байгалийн гамшигт үзэгдлийг газар хөдлөлт гэнэ” гэсэн байна.
Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлаж байна. Дэлхийн гадаргуу нь нэгэн цул биет мэт харагдах боловч мөн чанартаа хоорондоо зааглагдсан том хэсгүүдээс бүрдэх ба үүнийг хавтан гэж нэрлэдэг. Орчин үеийн геосудлалын шинжлэх ухаан тэдгээрийг үндсэн 7 том хавтангууд (Африк, Антрактит, Австрали, Евроази, Хойд Америк, Өмнөд Америк, Номхон далайн) болон хэд хэдэн микро хавтангуудад (Энэтхэг, Араб, Кариб, Жуан де Фука, Назка, Филиппин, Скотия) ангилдаг. Тектоник хавтангууд нь цаваг мандалд орших халуун хайлмагт үүсэх мөнхийн хөдөлгөөний улмаас байнгын хөдөлгөөнд оршиж, хоорондоо хил заагийнхаа дагуу харилцан нэгэнтэйгээ үйлчилж байдаг. Энэ үйлчлэлийн улмаас хавтангуудын зааг дагуу газар хөдлөх, галт уул дэлбэрэх, уул нурууд үүсэх зэрэг геологийн үзэгдлүүд тасралтгүй явагддаг. Мөн хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд оршихдоо хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орж хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг.Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөх уян харимхай долгионыг үүсгэнэ. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинэ хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжилт хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг байна.

Илгээх | 229 хүн уншсан | Бичсэн: Тагшаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

(гарчиггүй)

...

Зорилго

11а ангийн нийт сурагчид эв нэгдэлтэй, дотно нягт харилцаатай, өөрийгөө илэрхийлэх болон бусдыг сонс...

X tuts Zuslan

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Толь - МАСК продакшн

...

Shine ue Tsagaan sar 2012

...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Танилцуулга

Сайншанд сумын 11 жилийн сургалттай 1-р сургуулийн 11a анги нь 39 сурагчтай (15охин 24хөвгүүн). Ан...

Hoshin shog 2012 x tuts tuuver

...

Shine ue - Nutag

...

X ТҮЦ - Алтан бэр Шинэ хошин шог

...

X-Tuts Bytshan tenuulch

...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 42615 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax